Сэлэнгэ аймагт нутгийн удирдлагын тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан болов. Барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Н.Золбоо түрүүлж, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт аварга П.Бүрэнтөгс, гарди Ө.Бат-Орших нар шалгарлаа. Түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвөгт шалгарсан бөхийг тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.