728 x 90

МОНГОЛ СУРАГЧИД УНШИХ ЧАДВАРЫН ХУВЬД ОУ-ЫН ДУНДАЖ ТҮВШНЭЭС 5 ЖИЛ ХОЦОРЧ БАЙНА

МОНГОЛ СУРАГЧИД УНШИХ ЧАДВАРЫН ХУВЬД ОУ-ЫН ДУНДАЖ ТҮВШНЭЭС 5 ЖИЛ ХОЦОРЧ БАЙНА
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
"PISA 2022" Сурлагын амжилтын олон улсын үнэлгээг Математик, Унших чадвар, Байгалийн ухаан гэсэн үндсэн гурван агуулгаар зохион байгуулдаг. Үнэлгээний үр дүнг хамрагдсан улс болон агуулга тус бүрээр үзүүлж байна.
- Математикийн хичээлийн тухайд Монгол үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна. Математикийн сорилуудад хамрагдсан Монгол сурагчид тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд математикийн мэдлэгээ хэрэглэх, учир шалтгааныг илрүүлэх чадвараар сул үнэлэгджээ.
Унших чадварын тухайд 81 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн. Уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх, эргэцүүлж бичих, дүгнэлт хийх ур чадвар тааруу гэж дүгнэжээ.Oлон улсын дундаж хэмжээнээс 5 орчим жил, Азийн дундаж хүүхдүүдээс 2.5 жилээр хоцорсон.  
Байгалийн ухааны үнэлгээгээр манай сурагчдыг байгаль, технологийн аливаа үзэгдлийг тайлбарлах, асуудлуудыг шийдэхэд шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээллийг тайлбарлах ур чадвар сул гэж дүгнэсэн байна. Монгол сурагчид олон улсын дунджаас 3 орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ. 
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ