728 x 90

Б.Энхбаяр АТГ-т хандлаа

Б.Энхбаяр АТГ-т хандлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр АТГ-т хандлаа. Тэрбээр нүүрсний сонсголын үеэр яригдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эзэмшүүлсэн нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учраас хуулийн байгууллага шалгаж, арга хэмжээ авах ёстой хэмээн үзжээ. Нүүрсний хулгайтай холбоотой өчигдрийн сонсголын үеэр гадаадын хөрөнгө оруулалттай 40 компанид Монгол Улсын газрыг эзэмшүүлсэн асуудал яригдсан. Тухайн гадаадын компаниудын олонх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байгаа юм. Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд газрыг зөвхөн ашиглуулах заалттай.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ