Дүүжин тээврийн төслийн угсралтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулж албанынхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдний ярьж буйгаар бол Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дүүжин тээврийн төслийн ТЭЗҮ-г Улаанбаатар хотын Захиргаатай хамтран боловсруулж, 2023 онд батлуулжээ. Судалгаагаар хүн амын нягтаршил их зэрэг олон үзүүлэлтийг үндэслэж, дүүжин тээврийн шугамын байршлыг сонгосон байна.
Уг төслийг хуулбарлах боломжгүй, судалгааг үндэслэн зөвхөн Улаанбаатарын нөхцөлд тохируулж хийж байгааг онцлов.
- Яармаг өмнөд буудал, Хархорин зах хойд буудал болон
- Туул гол, Трансмонголын төмөр замын дээгүүр явна.
Дүүжин тээвэр 4,250 метр зайд зорчино. 19 цамхагтай, зорчих хугацаа 11 минут, нэг секундэд 6 метрээр урагшлах хурдтай. Нэг бүхээгт 10 зорчигч байна. 4.2 км замыг 11 минутад туулах, нэг талдаа 2,500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтайгаар дүүжин тээврийн шугамыг суурилуулна. Дүүжин тээврийн бүхээгийн суудал хална.
Францын Пома компани одоогийн байдлаар нарийвчилсан зураг төсөл дээр ажиллаж эхэлсэн бол Улаанбаатар хотын удирдлагууд дүүжин тээврийн буудал баригдах газрыг чөлөөлөх ажлыг шийдэж өгсөн байна. Ингэснээр дүүжин тээврийг угсрах ажил 2024 онд эхэлнэ. Харин туршилт, тохируулга 2025 онд хийгдэж, мөн оны арванхоёрдугаар сард иргэдийг тээвэрлэж эхлэхээр төлөвлөсөн гэнэ.
0 сэтгэгдэлтэй