728 x 90

Марк Зукерберг Meta-гийн их хэмжээний хувьцаагаа борлуулжээ

Марк Зукерберг Meta-гийн их хэмжээний хувьцаагаа борлуулжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа өөрийн эзэмшлийн их хэмжээний хувьцаагаа заржээ. Bloomberg News агентлаг орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр,


Зукерберг буяны болон хандивын сан болон бусад баялгийн удирдлагын сангуудад өнгөрсөн сард нийт 682 мянган ширхэг хувьцаа худалдсан болохыг онцлов. Энэ нь ойролцоогоор 185 сая ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард хувьцаагаа их хэмжээгээр зарснаас хойш хоёр жил өнгөрч байгаа юм. Тухайн үед Зукерберг эхнэр Присцилла Чаны нэрэмжит "Чан, Зукербергийн санаачилга" буяны байгууллагаар дамжуулан 1 тэрбум ам.долларын хувьцаа зарж байсан юм. Энэ он гарсаар Меta компанийн хувьцааны үнэ нэлээд өсөөд буй яг энэ үед Зукербергт хувьцаагаа худалдах сонирхол нэмэгдсэн бололтой хэмээн шинжээчид харсан байна. Тус компани өнгөрсөн жил тун муу гүйцэтгэлтэй ажилласны улмаас хувьцааны үнэ 100 ам.доллароос доошилж байсан бол энэ он гарсаар 170 гаруй хувиар өсөн 300 ам.долларыг даваад байгаа юм. Тэрээр энэ удаад их хэмжээний хувьцаа худалдсан ч гэсэн Meta-гийн 13 хувийг эзэмшсэн хэвээр байна.


Сонирхуулахад түүний хөрөнгө 111.7 тэрбум ам.доллароор хэмжигддэг бөгөөд хөрөнгийнх нь ихэнх нь Meta-гийн хувьцаа байдаг аж. Хувьцаагаа худалдсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч Зукерберг болон түүний эхнэр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсэд зориулна гэдгээ өмнө нь зарлаж байсан билээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ