K-pop охидын хамтлаг BLACKPINK YG Entertainment-тай хамтран ажиллах гэрээгээ сунгасан гэж тус компани мэдэгдлээ. Rose, Lisa, Jisoo, Jennie нар 2016 онд BLACKPINK дэбютээ хийсэн. Тэдний YG-тэй байгуулсан долоон жилийн гэрээ 8-р сард дууссан бөгөөд гэрээгээ сунгах талаар ярилцаж байсан. "Нягтлан ярилцсаны дараа бид BLACKPINK-ийн гишүүдтэй гүн итгэлцэл дээр тулгуурлан группын үйл ажиллагаа явуулах гэрээгээ шинэчилсэн" гэж YG нэмж хэлэв. Энтертайнмент компанийг үүсгэн байгуулагч, тэргүүн асан Ян Хён Сук "BLACKPINK-тэй харилцаагаа хэвээр хадгалж байгаадаа баяртай байна" гэж хэлээд "Бид BLACKPINK-ийг дэлхийн хөгжмийн зах зээлд улам гялалзуулахын тулд чадах бүхнээ хийх болно" гэжээ.