Орон нутагт өвөжилт хүндэрч, дийлэнх сумд аймагт шилэн зуд нүүрлэж малчид хэцүүдэж байна. Ийм саар мэдээний хажуугаар нэгэн сайхан мэдээ түгсэн нь луу жилийн эхний унага хээр мэндэлсэн баярт мэдээг цахим орчинд иргэн дуулгажээ. Иргэн ийн бичжээ. "Хатуу ширүүн нөхцөлд ямарч хашаа хороогүй эзгүй зэлүүд байгальд төрж амь тэмцэн өсөж том болдог тул Монгол адууны тэсвэр тэвчээр гайхагдахаас яахав дээ.
Шидрүүн мөнгөн өвлийн
Шийр нь үзэгдэх хаварын эхэнд
Ширүүн уур амьсгалтай ч зөвхөн Монголдоо л
Шилж сонгон мэндэлсэн хөөрхөн нялх төл минь Шимтэй ногоо ургатал шийр зааж өсөөрэй" хэмээсэн нь уярам байв.
0 сэтгэгдэлтэй