728 x 90

Д.Батзул, Э.Энхбат нар Азийн аваргаас хүрэл медаль авлаа

Д.Батзул, Э.Энхбат нар Азийн аваргаас хүрэл медаль авлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод  үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 74, 86, 92, 125 кг жингийн барилдаанууд болов.

Эрэгтэй 61 кг жинд Энхбатын Энхболд Энэтхэгийн Акаш Дахиаг 18-7 харьцаагаар ялж, 92 кг жинд Дамжингийн Батзул Киргизийн Нуртилек Карыпбаевыг 2-2 харьцаагаар ялж тус тус хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэй 125 кг жинд Батхишигийн Одгэрэл барилдсан ба хүрэл медалийн төлөө Хятадын Бухердинд ялагдаж 5-р байр эзэлсэн юм. Мөн 86 кг жинд Наадамбатын Батбилгүүн шөвгийн наймд, 74 кг жинд Батсүхийн Батбаяр эхний шатанд Киргизийн бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ