Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Арлын-Ам гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин “Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч живсэн, зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 14:45 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 12.12-ны өдрийн 08:45 цагт очиход иргэн М-ийн улсын дугаартай “Тоёота приус-11” загварын суудлын автомашин Дөргөн нуурын эргээс 200 орчим метр /гүн 1.5 метр/-т цөмөрч орсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 12.13-ны өдрийн 14:25 цагт татан гаргажээ.
Тиймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа.
1 сэтгэгдэлтэй
Иргэн 103.212.117.36
11 сарын өмнөТэнэг гэж хэлэхээс өөр юу гэх үү?