Хэнтий аймгийн Батноров суманд автомашинтайгаа цасанд суусан нэг дуудлагаар тус сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, авто машиныг татан гаргаж, зургаан иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Мөн Баянхонгор аймгийн Өлзийт суманд Засаг даргын тамгын газрын ажилтнууд ажиллаж, нурсан гэрийг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Ховд аймгийн Зэрэг суманд унасан 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана, Архангай аймгийн Цэцэрлэг суманд унасан 35 кВ-ын нэг тулгуур баганыг засварлан, цахилгаан эрчим хүчинд холбож, хэвийн ажиллагаанд оруулсан.
Ховд аймгийн Цэцэг суманд 35 кВт-ын гурван агаарын шугамын цахилгааны тулгуур багана унасан дуудлагаар цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байгаа аж.
0 сэтгэгдэлтэй