НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд хүндэтгэлийн чуулган зохион байгуулж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг олон нийтэд таниулж, хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, ХНХЯ-ны ажилтан Б.Болороог Европын холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч”-ээр өргөмжилсөн талаар хэлэв.
Мөн Б.Болороог Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг шилдгээр шалгаруулсныг танилцууллаа.
0 сэтгэгдэлтэй