"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж хурал нь хойшилсон билээ. Хуралдааны үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Нүүрсний хоёрдугаар сонсголд хүмүүс маш их бэлдэж байна. Тиймээс би ч бас өөрийгөө мэдээллээр хангаж, бэлтгэмээр байгаа тул цагдан хориог минь өөрчилж өгөөч" гэлээ. Нүүрсний хоёрдугаар сонсголд тэрбээр гэрчээр дуудагдсан. Түр хорооны даргын зүгээс түүнийг гэрчээр оролцуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлээд буй.
0 сэтгэгдэлтэй