728 x 90

Шалгалтын явцад тодорхой тооны гэрээ олдохгүй байгаа. Иймд “Эрдэнэс Тавантолгой“ ХК-аас тайлбар авна

Шалгалтын явцад тодорхой тооны гэрээ олдохгүй байгаа. Иймд “Эрдэнэс Тавантолгой“ ХК-аас тайлбар авна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ирэх сарын 4-нд эхлэх "НҮҮРСНИЙ СОНСГОЛ"-д дуудах гэрчүүдийг танилцуулж, баримт цуглуулахад хүндрэлтэй асуудлуудыг дурдлаа. Тэрбээр,

"Шалгалтын явцад тодорхой тооны гэрээ олдохгүй байгаа. Иймд "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас тайлбар авна" гэсэн юм. Мөн "Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын ЗДТГ бүртгэл мэдээллийг Түр хороонд ирүүлэхгүй байна" гэв.

.“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдсан. Хуралдаанаар нүүрсний сонсголын товыг гаргасан билээ. Тодруулбал, эхний сонсголыг 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд 175 хүнийг гэрчээр дуудахаар болсон юм. Харин хоёр дах сонсголыг 12 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ