Олон нийтийн цахим сүлжээнд иргэнээс нийтэлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт "TOYOTA LAND CRUISER PRADO" маркийн 5817УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч, 39 настай, эрэгтэй О гэгч нь явган хүний замаар автомашинтай зорчсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Хууль зөрчсөн үйлдэл нь үргэлж бусдын эрх, эрх чөлөө, аюулгүй байдал хөндөж байдаг. Иймд жолооч та замын хөдөлгөөнд соёлтой, хүндэтгэлтэй, хүлээцтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
1 сэтгэгдэлтэй
Жаргалсайхан 202.126.88.170
11 сарын өмнөТоргууль нь бага байна нэмэх хэрэгтэй шүү.