728 x 90

БНСУ-ын Тээврийн яам Aero Mongolia компанийг торгожээ

БНСУ-ын Тээврийн яам Aero Mongolia компанийг торгожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Бүгд Найрамдах Солонгос Улсын Тээврийн яам тус улсын агаарын тээврийн хууль тогтоомжийг зөрчсөнд буруутгаж, Вьетнамын Vietnam Airlines болон Монгол Улсын Aero Mongolia агаарын тээврийн компаниудыг торгожээ. Энэ талаарх мэдээллийг Ёнхап агентлаг дамжуулсан байна. 

 Эх сурвалжийн мэдээлснээр, Вьетнамын тэргүүлэгч агаарын тээврийн компани онгоцонд зорчигчдыг удаан хүлээлгэсэн зөрчлийнхөө төлөө 25 сая воноор торгуулсан байна. Энэ оны долдугаар сарын 14-ний өдөр Ханой хотоос хөөрсөн тус компанийн онгоц Инчоны олон улсын нисэх буудал дээр түр газардаж, дараа нь Пусаны Кимхэ олон улсын нисэх буудал дээр иржээ. Тухайн үед Инчоны нисэх буудлын хөдөлгөөний бүсэд байхдаа онгоц хөөрөхөд бэлдэн таван цаг саатсан байна. Өмнөд Солонгосын агаарын тээврийн бизнесийн тухай хуульд зааснаар олон улсын онгоц зоргчигчдыг суулган хөдөлгөөний бүсэд дөрвөөс дээш цаг байхыг хориглодог аж. Харин Монгол Улсын АэроМонголия агаарын тээврийн компани долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Инчон-Улаанбаатр чиглэлийг зөвшөөрөлгүй ашиглаж байсан гэнэ. Тиймээс энэ зөрчлийнх нь төлөө 10 сая вон  торгууль оноожээ. "Агаарын тээврийг сонгон үйлчлүүлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд бид гадаад орнуудын агаарын тээврийн компаниуд хууль дүрэм мөрдөж байгаа эсэхийг сайтар хянана" гэж Тээврийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ