728 x 90

ҮСХ: Улсын хэмжээнд дундаж цалин хоёр сая төгрөгт хүрчээ

ҮСХ: Улсын хэмжээнд дундаж цалин хоёр сая төгрөгт хүрчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Эдгээр ажилчдын сарын медиан буюу голч цалин 1.6 сая төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 399 мянган төгрөгөөр, өмнөх улирлаасаа 121.2 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 

Түүнчлэн дундаж цалин хоёр сая төгрөг болж, өмнөх оноос 436.1 мянган төгрөгөөр өсжээ. Ажилтнуудын сарын дундаж нэрлэсэн цалин нь 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс нь ердөө 44 хувиар өссөн байна. 

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Иргэн 66.181.181.99
    4 сарын өмнө

    Энэ худлаа тоо гаргаад байгаа байгууллагыг татан буулгах хэрэгтэй! Энэ МАН-ны үед ер нь үнэн юм шударга юм гэж байна уу! Тэр чигээрээ хулгай луйвар болчихсон байна даа

Шинэ мэдээ