Нийслэлийн хэмжээнд 0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл их, эдгэрэлт удаан байгааг эмч нар хэлж байна.
Тиймээс энэ долоо хоногоос Өрхийн Эрүүл Мэндийн Төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллан, амралтын өдрүүдэд ч амбулаторийн үзлэг хийх зохион байгуулалт руу шилжиж эхлэх нь. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар "Ер нь 0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл их байна. Тэдний ихэнх нь хүчилтөрөгчийн хэрэгцээтэй ирж байгаа тул хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа. Бага насны буюу 0-5 насны хүүхдийн суурь өвчлөл болох рахит, тураал, цус багадалт зэргийг эмчлээгүйгээс үүдэн томуу, томуу төст өвчнөөр илүү хүндэрч өвдөх хандлагатай байдаг. Иймд юун түрүүнд суурь өвчлөлийг эмчлэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ханиадыг 5-7 хоногт, суулгалтыг 4-5 хоногт эмчилж байна. Мөн өвчлөлийн хүндрэлээс хамааран 7-14 хоног эмчлүүлж буй тохиолдол олон бий. Арваннэгдүгээр сарын 25-наас хойш ачаалал нэмэгдсэн бөгөөд хоногт 20-25 хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байна" гэв.
Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6,000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ.
Есөн дүүргийн хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх эмнэлгүүдийн утас
0 сэтгэгдэлтэй