728 x 90

Хүчний гурван төрөлтийн Азийн аваргаас манай тамирчид медаль хүртжээ

Хүчний гурван төрөлтийн Азийн аваргаас манай тамирчид медаль хүртжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малайз Улсын Жохор мужийн Бахру хотод энэ сарын 9-18-ны өдрүүдэд пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус Азийн аваргын “Мастер-1” ангиллын -83 кг-ын жинд МПНХ-ны тамирчин Б.Ганбилэг суултын төрөлд 220 кг-ыг өргөж алтан медаль, хэвтээ шахалтын төрөлд 155 кг-ыг өргөж мөнгөн медаль,таталтын 240 кг-ыг татаж алтан медаль, нийлбэр дүнгээр 615 кг-ыг өргөж Ази тивийн аварга боллоо.

 Мөн “Мастер-1” ангиллын -93 кг-ын жинд Б.Мөнхбаатар суултын төрөлд 242.5 кг-ыг өргөж хүрэл медаль, шахалтын төрөлд 150 кг-ыг өргөж мөнгөн медаль, таталтын төрөлд 240 кг, нийлбэр дүнгээр 632.5 кг-ыг өргөж мөнгөн медалийн эзэн болов.

 “Мастер-3” ангиллын -74 кг-д П.Баяр Ази тивийн аварга боллоо. “Мастер-2” ангиллын -120 кг-д Б.Үүрцайх Ази тивийн аварга боллоо. Охидын өсвөр үеийн -52 кг-ын жинд Г.Нандинцэцэг Ази тивийн аваргын мөнгө , хүрэл медалийн эзэн боллоо.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ