Монголын анхны бильярдын спортын мэргэжлийн тамирчин “Метропүүл” клубийн тамирчин ОУХМ Энхболдын Тэмүүжин энэ сарын 14-ний өдөр Тайвань Улсын “FURY” брэндтэй таван жилийн 150 сая төгрөгийн гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээнд 20 сая төгрөгийн бильярдын иж бүрэн цохиур мод хэрэгсэл орно. Өндөр амжилт үзүүлсэн тохиолдолд гэрээнд тусгасан мөнгийг гурав дахин өсгөх боломжтой. Мөн Хятадад амьдарч бэлтгэл сургуулилалт хийх зардлыг “FURY” брэнд хариуцахаар гэрээний заалтад тусгалаа. Э.Тэмүүжин 12 жил тасралтгүй энэхүү спортод хүчин зүтгэж, хичээл сургуулиа золиослосны эцэст Монгол Улсын бильярдын спортын түүхэн дэх анхны мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлж чадлаа.
0 сэтгэгдэлтэй