728 x 90

Ч.Хүрэлбаатар: Женко, байнга өлөн нүдэлж явахаа болиоч, Улс орон, ард иргэдээ бодооч!

Ч.Хүрэлбаатар: Женко, байнга өлөн нүдэлж явахаа болиоч, Улс орон, ард иргэдээ бодооч!
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нийслэлийн метроны бүтээн байгуулалттай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Богд уулыг тойруулж, метро барья. Тэгвэл дэлхийн хамгийн том ногоон байгууламж болно" гэжээ. Харин Ч.Хүрэлбаатар сайд "Женко "Богд уулыг тойруулж метро баръя" гэжээ. Ойролцоогоор тооцоод үзвэл 150 км болох юм байна. Хэрэггүй ээ, байнга өлөн нүдэлж явахаа болиоч, улс орноо, ард иргэдээ бодооч. Эхлээд Улаанбаатар дотроо 30 км метрогоо л баръя. Эдийн засгийн үр ашигтай, зардлаа нөхөх метрог олон улсын жишгээр барих хэрэгтэй. Хотын түгжрэл, утаа ч буурна. Өвлийн хүйтэнд газар доор элдэв дэлгүүр, үйлчилгээний бизнес ч хөгжинө" гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ