728 x 90

Л.Баярмандал: ОХУ цаашид хүссэн хэмжээгээр, төлөвлөгөөний дагуу шатахуун нийлүүлнэ гэж мэдэгдсэн

Л.Баярмандал: ОХУ цаашид хүссэн хэмжээгээр, төлөвлөгөөний дагуу шатахуун нийлүүлнэ гэж мэдэгдсэн
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ОХУ-д шатахууны асуудлыг хэлэлцэх уулзалт улирал бүр болдог. Энэ улирлын уулзалтад УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд оролцоод иржээ. Уулззалтаар хэлэлцсэн асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал мэдээлэл өглөө.

Тэрээр “Манай Улсад нийлүүлж буй шатахууны 74 хувийг “Роснефть” компани дангаараа хангадаг. Тус компанийн зүгээс сар тутамд 70 мянган тонн дизелийн түлш, 50 мянган АИ92 авто бензин нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Үүсээд буй асуудлыг шийдвэрлэж, цаашид хүссэн хэмжээгээр, төлөвлөгөөний дагуу шатахуун нийлүүлнэ гэсэн. Монгол Улс улс нэг литр ч бензин үйлдвэрлэдэггүй. Гаднаас хараат учраас яг тэдэн өдрийн дотор нөхцөл байдал хэвийн болно гэж хэлж болохгүй. Ер нь бол шатахуун орж ирдгээрээ орж ирж л байгаа. Иргэд сандрахгүй, хуучин авч байсан хэмжээгээрээ л аваад байвал хүрэлцээтэй л орж ирж байгаа шүү дээ” гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ