Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монголын боксын спортын ХХ зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг арванхоёрдугаар сарын 4-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тэмцээнд 34 багийн нийт 156 тамирчин оролцож тулалдсанаас +92 кг жинд Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын тамирчин, олон улсын хэмжээний мастер Х.Бекнур алтан медаль хүртэж хошой аварга боллоо. Мөн 71 кг жинд тус газрын тамирчин, спортын мастер А.Жандос хүрэл медаль хүртэв. тус газрын тамирчин Х.Бекнурын хувьд өнгөрсөн хоёрдугаар сард болсон Монгол Улсын насанд хүрэгчдийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа түрүүлж байсан юм.
0 сэтгэгдэлтэй