728 x 90

Ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүснэ

Ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүснэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
15-16-нд шилжих шөнө Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн нутгаар, 16-ны өдөр Өвөрхангай, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дундговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. 
 
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
 2025 оны аравдугаар сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 
Салхи:  Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө 0 градус орчим байна. 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ