728 x 90

Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.


2023 оны 12 дугаар сарын 21-ний 20 цагаас 12 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 19-24  хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.


2023 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 26-нд Халх гол орчмоор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж,  Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ