728 x 90

Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлана

Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлана. Засгийн газрын шийдвэрээр нийслэл Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр болж, энэ ажлыг Улаанбаатар хот хариуцаж байна.


Энэ төслийг хэрэгжүүлэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлд үндэслэх юм.

Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км, газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байна.Метро барьж байгуулснаар нийтийн тээврээс гадна худалдаа үйлчилгээ, зар сурталчилгааны орон зай бий болж ажлын байр нэмэгдэн, газар доорх хот хөгжих боломж бүрдэх юм.

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 333.0 тэрбум төгрөгөөр, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ