Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/тав дахь өдрөө эхэллээ.Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн гэсэн гэрчүүд дуудагдсан ч хэн ч ирсэнгүй. Б.Чойжилсүрэн яаралтай асуудлаар ОХУ явсан гэж буй.Түүнийг шатахуун, цахилгааны асуудлаар зөвшилцөлд хүрэхээр явсан гэх мэдээлэл гарч буй ч яг дуудагдах өдрийнхөө өмнө явсан гэгдэж буй нь их анхаарал татна.
Харин Д.Амарбаясгалан орон нутагт томилолттоор ажиллаж байгаа тул биечлэн оролцох боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Сонсголд дуудагдсан гэрчүүдийн нэрс дунд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан багтсан байсан. Түр хорооноос танилцуулснаар түүнд гэрчээр дуудаж буй тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 12 сарын 15-ны өдөр хүргүүлсэн аж. Д.Амарбаясгалан сүүлийн үед Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ байн байн "Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй, манай гэрийнхэн удамаараа байгалийн баялагаа ухаж яваахгүй ухах ч үгүй" гэсэн утгагтай мэдэгдлийг хийх болсон. Засгийн газрын мэдээллийн цагийг ашиглан сүржин богино хэмжээний мэдэгдэл хийгээд байдаг хүн яагаад жинхэнэ ярьж болох боломж олдож байхад ирсэнгүй вэ гэдэг эргэлзээ төрж байх юм. Сангийн сайд Б.Жавхлан сонсголд оролцох хариугаа харин өгөөгүй гэнэ. Хотын дарга асан Д.Сумъяабазарыг гэрчээр дуудах гэсэн боловч холбогдоогүй гэнэ. Юутай ч ил далд нүүрсний хэрэгт нэрс нь холдбогдоод байсан МАН-ын нөлөө бүхий албан тушаалтнууд ирээгүй нь нүүрсний сонсголыг үр дүнгүй болгож байна гэж ажиглагчид үзэж байна.
Дээрх хүмүүс юутай ч 11 цагт иймэрхүү шалтаг шалтгаантай өнөөдрийг авах нь. Учир нь Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны сонсгол өнөөдөр дуусах юм. Эрх баригч намынхан нүүрс сонсголд Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн гэсэн гэрчүүдийг ирүүлж чадаагүй төдийгүй гишүүн асан Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг оролцуулсангүй.
Жич: Б.Жавхлан сайд 11 цаг өнгөрч байхад сонсголд оролцохоор иржээ.
0 сэтгэгдэлтэй