Монголын дугуйн спортын түүхэнд ОУХМ С.Жамбалжамц “Pro tour”-ын багт уралдах гэрээ байгуулсан анхны монгол дугуйчин болсон билээ.Мөн анх удаа Монголын дугуйчид гадаадын зургаан багт гэрээ байгуулан амжилтаа үнэлүүлж буй түүхэн жил болох гэж байна.
1. ОУХМ С.Жамбалжамц “Burgos BH” Испани /Pro tour team/
2. ОУХМ Б.Тэгшбаяр “Roojai Online Insurance” Тайланд Улс /Continental team/
3. ОУХМ Б.Идэрболд “Scom Pardus” БНХАУ /Continental team/
4. ОУХМ Б.Марал-Эрдэнэ “Nusantara cycling team” Индонез Улс /Continental team/
5. ОУХМ Э.Болор-Эрдэнэ “Levante Fuji Shizuoka” Япон Улс /Continental team/
6. ҮШБ-ийн тамирчид “Ferei Quick - Panda Podium Mongolia” Монгол-БНХАУ хамтарсан баг /Continental team/-т тус тус уралдана.