Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобусны гарааш болон ажиллах хүчний нөөцийг бэлэн болгох, шинэ чиглэлийг оновчтой төлөвлөж, автобус явах бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгчээ. Энэ хүрээнд нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж болох Их тойруугийн замуудад нийт зургаан чиглэл зорчих бөгөөд автобус хоорондын хүлээлтийн хугацааг хоёр минут байхаар тооцоолжээ. Түүнчлэн их тойруугаас гаднах замаар 12 чиглэл, дамжин өнгөрөх гудамж замаар зургаан чиглэл, хотын захын хэсгээс гол гудамж зам руу 46 чиглэл, нийт 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгсэл явахаар төлөвлөжээ.