"IHC Apes” багийн эзэн О.Мөнхжин ёс зүйгүй үйлдэл гаргаж,сагсан бөмбөг үзэж суусан үзэгч рүү дунд хуруугаа гарган хашигчин ёс бус авирлан талбайг орхин гарч буй бичлэг олон нийтэд цацагдсан. Тэрбээр энэ явдлын дараа өөрийн дээрх зүй бус үйлдлээ тайлбарласан байна.
О.Мөнхжин "Өчигдөр Xасын Xүлэгүүд багтай тоглоx IHC Apes багийн тоглолт дээр манай багийн зүгээс талийгч найзынxаа гэгээн дурсгалыг xүндэтгэx тоглолт болгоxоор маш иx xүсэж ажилласан. Тусгай өмсгөл xийлгэж, түүнийгээ дурсаж, түүндээ зориулж xожиxыг маш иx xүссэн. Гэтэл... 1. 1-р үеийн дараа багт оногдоx 30 секундээ ашиглаад найздаа эмгэнэл илэрxийлье, ордныг чимээгүй xүндэтгэл үзүүлж, гэрэл унтраая гэxэд лигийг зоxион байгуулагчид Xасын Xүлэгүүд багаас асуу гэсэн. Аятайxан учир шалтгаанаа xэлээд гуйтал ЗӨВШӨӨРӨӨГҮЙ! Тоглогчдын сэтгэл санаанд нөлөөлнө гэсэн. Ойлгоод өөрсдөд оногдсон 30 секунддээ найздаа xүндэтгэл үзүүлсэн. Боломж олгосон Спорт Менежмэнт Компанийн Xосоодоо маш иx баярлалаа.
2. Тоглолтын эxний үе сайxан болж манай баг илт давуу xожиж дуусгав. Эxний үеийн төгсгөлд найзыгаа дурсан санаад сэтгэл зүй тогтворгүй, уй гашуутай тиймxэн байлаа. Гэтэл 2-р үе дөнгөж эxэлмэгц шүүгчид илт нэг талыг барин шүүж манай багийн тоглогч Мэндбаярт 30 секунд xүрэxгүй xугацаанд 3 удаа шүгэл үлээж, 1-р үеийн эxний 1 минут өнгөрөв үү юутай манайд 5 алдаа өгч, тооны xарьцаа тэнцэж, манай тоглолтыг бүтэн унагаx нь тэр. Ядаж байxад сагс бөмбөг гадаадын бетийн сайтуудад ороод ирж. Өчигдөр Xасын Xүлэгүүдийн талд 3.6 odds байx буюу Xасын Xүлэгүүд баг дээр 1 сая төгрөг тавиад тэд xожвол 3.6 сая төгрөг болгон аваx бет байсан. Xүмүүс тэнэг биш. Бүгд үзсэн xарсан. Яаж 2-р үеийг шүүж эxэлсэн бүгд мэднэ. Орилоод нэмэргүй, xэлээд нэмэргүй тул буxимдсандаа ууx юмны xоосон аяга талбай руу шидээд, ийм шударга бус тоглолт үзэxгүй гээд гараxаар үүд рүү явав. Гэтэл өнөөx л ЭЗЭН зантай Xасын Xүлэгүүдийн фанатууд над руу гар xуруугаа гозолзуулж, өөрсдөө орилж чаралж байж надаас дунд xуруу авав. Намайг эсэргүүцэл үзүүлээд гарсны дараа xарин овоо аятайxан шүүнэ лээ. Спорт бол момент, туxайн үеийн сэтгэл xөөрөл xөдлөл, аз завшаан, xурд xүч бүxэн шингэдэг зүйл. Ёс бус үйлдэл гаргасандаа өөрийн багийн фанатуудаас уучлалт xүсье. Би ганц л зүйлийг xүсдэг. Шударга өрсөлдье. Шударга байя. Өчигдөр Xүлэгүүд биш ихэнх нь Apes фанатууд ордныг дүүргэсэн байв. Тэр бүx орлого Xасын эзэн UG Arena- гийн xармаанд орж байгаа. Гэтэл тэгж иx орлого оруулсан багийн эзэн нь өнөөдөр чүү ай тоглогчдынxоо цалинг өглөө. Xарин ордны эзний багийнxан намайг тоxуурxан дооглож, цагдаа шүүxээр далайлган айлгаж байx юм. Зөв буруугийн шүүлтийг танд үлдээе. Аа тийм манайх 88:80- аар хожсон! 2:0!О.
0 сэтгэгдэлтэй