728 x 90

Гар утсыг нь олсон эр хэлсэн мөнгийг нь өгөөгүй эмэгтэйтэй маргалдан зодож хүнд гэмтээжээ

Гар утсыг нь олсон эр хэлсэн мөнгийг нь өгөөгүй эмэгтэйтэй маргалдан зодож хүнд гэмтээжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Чингэлтэй дүүргийн 5-р хороонд "Тэнгис" кино театрын ойролцоо 30 гаруй насны согтуурсан этгээд 23 настай эмэгтэйг зодож, танхайрсан хэрэг гуравдугаар сарын 22-нд гарчээ. 

Тус эмэгтэй тухайн өдөр таксинд гар утсаа хаясан бөгөөд утсыг нь олсон согтуурсан этгээд эмэгтэйг дуудан мөнгө нэхэн маргалдаж, улмаар зодож танхайрсан байна. Хохирогчийн нүд, хөл, гар хөхөрсөн бөгөөд босож чадахгүй, хэвтрийн байдалтай байгаа аж. Цагдаагийн байгууллагад хохирогчийн гэр бүлийн зүгээс гомдол гаргасан бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ