728 x 90

Хот хоорондын автобус осолдож 20 гаруй хүн бэртж, ГССҮТ-өөс хоёр баг газар дээр нь ажиллаж байна

Хот хоорондын автобус осолдож 20 гаруй хүн бэртж, ГССҮТ-өөс хоёр баг газар дээр нь ажиллаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хот хоорондын зорчигч тээврийн автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол өнөө өглөө гарсан байна. Тодруулбал, Өмнөговь, Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус, ачааны машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас гэмтэж, бэртсэн хүмүүс Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд зарим иргэдийн биеийн байдал хүнд байгаа аж.  Эх сурвалжийн мэдээллээр бол автобусны осолд орсон 20 гаруй хүн манай эмнэлэгт хүргэгдсэн байна.


Мөн ГССҮТ-өөс алсын дуудлагын хоёр баг очсон газар дээр нь ажиллаж байгаа. Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа юм байна.

 Дэлгэрэнгүй мэдээлбэл, өнөөдөр 09:00 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Автобусанд зорчиж явсан 38 иргэнээс 18 нь хүнд гэмтэж Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10:10 цагийн үед хүргэгдсэн байна.Энэ талаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлгээс “38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж, 18 хүн хүнд бэртэж, манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Одоогийн байдлаар таван хүний биеийн байдал маш хүнд байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс хоёр баг Төв аймаг руу гарсан. Эхний ээлжинд хүнд байгаа хүмүүсээ Улаанбаатар руу шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн “Мөнгөнгүүр” эмнэлгийн баг ирж ажиллаж байна. Таван хүн хавсарсан бэртэлтэй, хугаралтай, нүд хальтрам байна. Бусад хүмүүсийн гар, хөл, нуруу хугарсан” гэсэн мэдээлллийг хэвлэлд өгчээ.


Одоогоор хэргийн газарт цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд зам тээврийн осолд өртсөн машин техникүүдийг замаас чөлөөлөх ажил явагдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ