Зохицуулагчийн дохио зөрчиж зугтаасан автомашиныг Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид албадан зогсоож, шалгасан байна. Шалгалтаар иргэн Д (20 настай) нь энэ оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн Hyundai FIT маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан болохыг тогтоож, үргэлжлүүлэн шалгаж байна.