728 x 90

Цасан нурангийн урт нь 400 метр, өргөн нь 30 метр гүн нь 2-оос 5 метрийн уулын цасны нурангид эрэн хайх ажил гүйцэтгэжээ

Цасан нурангийн урт нь 400 метр, өргөн нь 30 метр гүн нь 2-оос 5 метрийн уулын цасны нурангид эрэн хайх ажил гүйцэтгэжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэх газарт энэ сарын 12-ны өдрийн 20:30 цагийн үед уулын цасан нуранги үүсч 26 настай иргэн А цасанд дарагдаж ор сураггүй алга болсон. Цасан нурангийн урт нь 400 метр, өргөн нь 30 метр гүн нь 2-оос 5 метрийн уулын цасны нуранги үүссэн.No description available.Эрэн хайх аврах ажиллагааг 13-ны өдрөөс аймгийн Онгой байдал газар болон орон нутгийн иргэдтэй хамтран хайж эхэлсэн юм. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар 15-ны өдрөөс эрлийн ажиллагааг хүч нэмэгдүүлэн Зэвсэгт хүчний 331 , 340 дүгээр ангиудаас эрэн хайх бүлэг 4 нэгж техниктэй гарч, аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран үүрэг гүйцэтгэлээ. Хунгарласан цасыг ухаж, нэгжин самналт явуулж улмаар 17-ны 16:05 цагт цасан нурангид дарагдсан иргэний цогцсыг нуранги үүссэн газраас 400 метрийн зайд 4 метрийн гүнээс олж аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Ulstorch 66.181.191.169
    9 сарын өмнө

    Ene tor zasag bytehgyi nee amerik evrop bol hynee avarchihsan l baigaa

Шинэ мэдээ