728 x 90

Шинэ автобусны шилэн дээр тусах ногоон автобусны дүр зураг иргэдийг айлгаж байна

Шинэ автобусны шилэн дээр тусах ногоон автобусны  дүр зураг иргэдийг айлгаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Автобусны тендерт шалгарсан БНХАУ-ын "Yutong Bus" компанийн шинэ автобуснууд пүрэв гарагт Улаанбаатарт ирнэ. Эхний ээлжийн автобуснууд Эрээн хот руу хөдөлсөн. Үүнтэй зэрэгцээд нийслэлчүүдийн дунд шинэ автобусны "царайг" Хотын дарга Х. Нямбаатарын цахим хаягтаа нийтэлснээс олж үзэв. Шинээр ирж байгаа автобусны зураг зөрж байна гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд гарсан бол “ЦАВЧАА НОГООН”-ы кузовыг нь солиулаад ирж байгаа гэх юм … гэсэн эргэлзээ тэнгэлзээ явж эхэлсэн юм.

Хамгын сонирхолтой нь шинэ автобусны шилэнд ойн харагдах ногоон автобуснуудыг томсгож харуулжээ. "Эвлүүлэг байх" хэмээн нягтлан хотын дарга Х. Нямбаатарын рост хийсэн зурагтай харицуулж үзвэл үнэхээр ногоон автобусны тусгал байх юм. Нэг иргэн “ЦАВЧАА НОГООН”-ы кузовыг нь солиулаад ирж байгаа гэх юм хэмээн бичсэн байсан нь зурс хийн орж ирэв. Нэг үеэ бодвол иргэд өөрсдөө худал хуурмагыг илрүүлдэг болсон нь ногоон автобусны хэргээс тод харагдана. "Yutong Bus" компанийн автобусын үйлдвэрээс гарсан 50 ширхэг тутамд нь мэргэжилтнүүд үзлэг, хяналт хийн хүлээж авна гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдэгдэж буй бол иргэд шинэ автобусны шилэнд туссан ногоон автобус ямар учиртай болохыг олно хэмээж байна. Юутай ч нийслэлчүүд ногоон автобуснаас болж төр засгийнханд ямар ч итгэх итгэлгүй болсон бололтой.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ