728 x 90

Ким Кардашьян анх удаагаа бүрэн хэмжээний кинонд дүр авчээ

Ким Кардашьян анх удаагаа бүрэн хэмжээний кинонд дүр авчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Реалити шоуны од Ким Кардашьян "Тав дахь цагариг" нэртэй инээдмийн кинонд тоглохоор болсон тухай Deadline цахим хуудас мэдээлэв. Кино зохиолыг Паула Пелл, Жанин Брито нар бичсэн бол Ким Кардашьян продюсерээр ажиллах юм. Ким уг киногоо Холливудын томоохон компаниудад санал болгосон бөгөөд таван компани уг төслийг авахаар өрсөлдөж байгаа аж.

Ким Кардашьян гэр бүлийнхээ амьдралыг харуулсан реалити шоуны ачаар анх олны танил болж байв. Амжилттай блог хөтлөгч, нөлөөлөгч болсноор Ким өөрийн нэрийн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх болсон. Харин одоо аажмаар кино урлаг руу шилжиж байна. Тэрээр өмнө нь "Paw Patrol"-ийн хоёр төсөлд жижиг дүр бүтээж байсан бөгөөд саяхан "American Horror Story"-ийн сүүлчийн бүлэгт харгис нийтлэлчийн дүрд тоглосон билээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ