728 x 90

Ц.Хулан: Үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа

Ц.Хулан: Үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хорих 461-р ангиас бичсэн яруу найрагч Ц.Хулангийн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Цантай хүйтэн өвлийг сөрж, цагийн жаварт хайрагдан, жаргаж зовж яваа монголчууд минь ээ!

Шинэ жилийн энэ цаг дор та нарыгаа маш их санах юм. Айлууд элэг бүтэн, хүн болгон нэр бүтэн, улсын маань тусгаар тогтнол бүрэн бүтэн байж, ирж буй 2024 он та бидний хувьд сайн сайхныг бүтээх аугаа их өөрчлөлтийн жил болох болтугай.

Өмөлзтөл өмөөрдөг, өндөр тэнгэрийн од шиг өнөр олондоо хайртай шүү. Өөрийн минь тухай юу ч мэдэхгүй хэрнээ өөтэй хатуу үг чулууддаг цөөхөн хүмүүст ч дутахгүй хайртай. Та нар байдаг тулдаа цагаан хартай орчлонгийн жам тэгширдэг юм.

Би Монголынхоо соёл иргэншлийн аюулгүй байдлын төлөө хэр чинээгээ мэдэхгүй том дуугарч байж торонд орсон юмдаг уу даа. Төрт ёсыг уландаа гишгэсэн зарим улстөрчид үлэмж их мөнгөний барьцаанд гадаадын гүрнээс шашны эрх чөлөөний хууль гэгчийг оруулж ирсэн нoцтой баримтын мөрөөр орж, 2018 онд УИХ-ын босгон дээрээс буцаасныхаа шанг би хүртсэн шиг байна. Хууль “импортолсон” чухамхүү тэдгээр улстөрчийн нэг нь намайг урд хөршийн, үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа. Сэтгүүлчид, ер сэтгэдэг хэн бүхэн үүнийг эргэцүүлнэ биз ээ.

Газар нутаг, орд баялгийн хуулиуддаа бид сонор соргог хандаж чадаагүй. Одоо оюун санаа, тархи зүрх болсон шашны хуулиа бид яавч алдаж болохгүй. Үүнээс л үүдэн, “Төрд шүгэлсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа” нэвтрүүлэг хийж, Далай ламд захидал бичсэн минь “бурууджээ”. Түүнчлэн баяд ноёд, дээдэс мяндагтын хүрээллээс Богдыгоо өлгийдөхгүй, хэлмэгдсэн эгэл мэргэд, жирийн олны дундаас л тодруулъя гэсэн ардач үзэл минь ч үүнд нөлөөлсөн. Үүгээр яллаж болох уу. Өөр гэмт хэрэг надад юу ч байхгүй. Манай дөрвийн дөрвөн хуульч өмгөөлөгч “Ц.Хулангийн хэрэг гэмт хэргийн бүрдэлгүй, хэрэгсэхгүй болгоно уу” гэж хоёр шүүх хуралд оролцоод барсангүй.

Иймд эрх журмын дагуу тус хэргийг хяналтдаа aвахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч, өмгөөлөгчид хандаж байгаа. Төрийн нууц задруулаагүй, дамжуулаагүй, улсыг завшаагүй, мөнгө санхүүгийн ямар ч хохирол учруулаагүйг минь тунгаан болгоох буй заа. Маш нууцын зэргээс энэ хэргийг гаргаж өгөөч.

Авлигачид шагайж ч үзээгүй шоронд амт муутай гэж хоолоо голсонгүй, ааш муутай гэж дарга цэргээ ховлосонгүй. Ам үдээтэй бүтэн жил болжээ. Олныхоо дунд олон ч юм үзэж, сонсов. Гэнэн, мартамтгай, эвлэн нэгдэж чаддаггүй ард олон та нартаа цаг нь ирэхэд би дуулгана. Сэтгүүлчийн үзэг минь зэврээгүй. Сэтгүүлчдээ хорьж цагдахаа болиоч ээ.

Санах ижий аав, сарвайх үрс, уярах хайр, унших ном, тэрсэлдэх дайсан, тэмүүлэх эх оронтой хүн би юунд гуних вэ. Бүхнийг даагаад гарна. Миний шүлгийг нь бичсэн, Т.Ариунаагийн дуулсан “Цасан аялгуу”-н дор болор хундага харшуулан намайгаа нэг дурсаарай даа!

Сайхан баярлаарай.

МУСГЗ Цоодолын Хулан. 461 дүгээр ангиас"

15 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

15 сэтгэгдэл

  •  
    Dsn63 202.55.188.43
    10 сарын өмнө

    Яг үнэндээ ард түмэн ихэнхи нь яг юу болсныг мэдэхгүй л бгаа шүү.Шүүх хурал нь хаалттай хэн юу мэдэхийн.... нэршил нь Тагнуул гэсэн яагаад ямар учраас??????? Манай хууль ер нь оновчтой биш юмаа.Хүн алсан хүн амьд хэдхэн жил шоронд суугаад гараад бидний дунд гэмгүй амьдрах жишээний,чанга дуугаар ил тод үг хэлсэн залуусыг ямар нэгэн хэрэг тулгаад шоронд хийх жишээний бид чинь ямар нийгэмд амьдраад бнаа цаашид үр хүүхэд ач зээ нар маань яаж шүү амьдарнаа .Үнэндээ Хуланг үнэн зөв шүүсэн үү гэдэг эргэлзээтэй бас л шударга хэлдэг бүсгүй шүү дээ. Мөнгө авсан ч бсан гэх юм үнэндээ аваа л биз хэдэн тусаар нь идээгүй л бх даа Зүгээр л эмэгтэй яруу найрагчдаас харамсаад бхын.Тайван хичээж бгаад гарч ирээрэй Хулан минь чи чаднаа

  •  
    Зоч 66.181.182.161
    10 сарын өмнө

    Улсаа худалдаж аьсан 1 сая доллараараа 4 өмгөөлөгч хөлсөлсөн юм биздээ.Монгол тагнуулчид яг л халуун мөрөөр нь мөшгидөг юм даа

  •  
    Зочин 66.181.177.211
    10 сарын өмнө

    Улсаа газраа зараад худалдаад яваа дарга нараа хорьж ялламаар байнаа

  •  
    Тэгшдүүрэн 59.153.115.175
    10 сарын өмнө

    Эх орон,ард түмэн чинь чамайг хайрлаж хүндэтгэсэн хэвээрээ.Бодлоо цэгцэлж юу болоод өнгөрсөний тухай сайхан дуртгал бичээрэй

  •  
    Нараа 202.179.26.150
    10 сарын өмнө

    Захидал нтр гэж байхын оронд авилгалд авсан их мөнгөө тайлбарлах хэрэгтэй дээ. Эмэгтэй хүн буруу явдалтай байвал үйлийн үрийг нь үздэг

  •  
    99 103.212.119.18
    10 сарын өмнө

    Өөрийнхөө дансанд авсан мөнгөндөө ороогдоод орсон гэсэн шүү .10 богд эхэнд ямар хамаатай юм шал худлаа шалчигнах юм Бусдын нөхрийн өвөр дамжиж яваад олон хүний нулимсанд живсэн юм байлгүй дээ Хулан минь

  •  
    99 66.181.181.129
    10 сарын өмнө

    Эгэл жирийн мөртлөө сайхан эмэгтэй, ухаалаг гэргий, сайн ээж. Үнэнд дугарсан хэн бүхнийг ингээд л хориод байхуу. Үр хүүхдүүд минь ийм муухай шударга бус нийгэмд үлдэж байгаад үнэхээр өр өвдөж байна....

  •  
    Жирийн иргэн 202.126.89.158
    10 сарын өмнө

    Зсс одоо нээх матрын нулимс дуслуулж гэнэ. Дансандаа байгаа тэрбум тэрбумаа тайлбарлаад өг л дөө. 10.р богд энэ тэр гээд жүжчихжээ бас. Хулгайч. Тэр тусмаа соёлын хулгайч хамгийн аймшигтай хулгайч.

  •  
    Зочин 202.179.24.191
    10 сарын өмнө

    Оронд нь Хүрэлбаатар орох ёстой байтал яагаад дарга шурга хийгээд ширэн нүүрлээд яваад байдаг юм бэ

  •  
    З 66.181.185.145
    10 сарын өмнө

    Юм хэтрэхээрээ л ийм болдог. Мөнгө авахгүй л байхгүй дээ.

  •  
    batzul 203.91.115.45
    10 сарын өмнө

    nutgiin min yruu nairagch iremgii zormog busgui Hulang min sulaache aaj baigaaldaa idnar uuliin ur haalg anduurdagui gemgui hun yumchin udahgui garj nar garna taanar huugduj yvaal gej bodooroi helmegduulsen humuus

  •  
    8888 66.181.160.41
    10 сарын өмнө

    Монголын эмэгтэйчүүд хулан найрагчаа санан дурсаж үгүйлж байгаа...Төр төмөр нүүрээ харуулсан ч түмэн олон буруу зөвийн тухай хүүрнэсээр шинэ ондоо золгож байна..эрүүл энх байгаарай ..

  •  
    8888 66.181.160.41
    10 сарын өмнө

    Монголын эмэгтэйчүүд хулан найрагчаа санан дурсаж үгүйлж байгаа...Төр төмөр нүүрээ харуулсан ч түмэн олон буруу зөвийн тухай хүүрнэсээр шинэ ондоо золгож байна..эрүүл энх байгаарай ..

  •  
    зочин 202.9.46.155
    10 сарын өмнө

    Хулан минь цоожтой хаалганы цаана яалтай билээ! Засгийн хууль барьж "алх цохиж" байгаа хүмүүс хүний амьдралыг чаж хохироож байгааг ухаараасай билээ! Монгол минь газар нь бүрэн бүтэн, дайн байлдаа

  •  
    Зоч 66.181.182.252
    10 сарын өмнө

    Энэ хүүхэнийг мэднээ. Яг тагнуул байж харагдаач!!!

Шинэ мэдээ