Увс аймгийн "Эрдмийн эхлэл" сургуулийн ашиглалтад ороод нэг жил болоогүй байсан спорт заал нь нуржээ. Эрдмийн эхлэл хувийн сургууль өөрийн хөрөнгөөр тухайн спорт заалаа чанартай агч модоор барьж БХБЯ-ны улсын комиссоор шалгуулсан гэнэ. Юунаас болж нурсан шалтгааныг тогтоохоор Улсын комиссын ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар цаснаас болж нурсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна.
Эрдмийн эхлэл сургуулийн хувьд Увс аймаг дахь цор ганц хувийн сургууль бөгөөд 2020 онд үүсгэн байгуулагджээ. Тус сургуульд 300 орчим хүүхэд суралцдаг гэнэ.
1 сэтгэгдэлтэй
.. 202.126.88.144
10 сарын өмнөHuwiin surguuliin zaal. Tatuurga tasrad Zaswart oruulah gj uursdu nuraasn shd