Монгол нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах билээ. Тэгвэл эл наадмыг зорих иргэдэд зориулж үнэ төлбөргүй автобусаар үйлчлэхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайн төв зогсоол буюу усан оргилуурын арын буудлаас 5 автобус ээлжлэн 09:30-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.