728 x 90

Нүүрсний хэргээр Б.Ганхуяг, Д.Ариунболд нарын арав гаруй хүнийг шалгаж байна гэв

Нүүрсний хэргээр Б.Ганхуяг, Д.Ариунболд нарын арав гаруй хүнийг шалгаж байна гэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор ард иргэд Сүхбаатарын талбайд жагсаж, Засгийн газрыг шийдвэртэй алхам хийхийг шаардаж байна. Энэ асуудалтай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийв.

 Сайд Ч.Хүрэлбаатар: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүн засагладаггүй хууль засагладаг байх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Нүүрсний хулгайг гурван удаа ярьсан. Эрх мэдэлтэй, албан тушаалтнууд холбогдсон байдаг. “Эрдэнэс Тавантолгой” компани дээр онцгой дэглэм тогтоогоод ажиллаж байна. Онцгой дэглэм тогтоосноор хэд, хэдэн асуудал тодорхой болж байна. Нүүрстэй холбоотой хэрэг гэхээр гурван төрлийн зүйл яригддаг.  Жагсаж байгаа иргэдэд хариулт өгөхийн тулд хууль хяналтын байгууллагаас мэдээлэл аваад та бүхэнд хүргэж байна. Нүүрс, тээвэр, төмөр замтай холбоотойгоор нийтдээ  арав гаруй хүн  эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна. Нүүрсний хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс авлаа. “Эрдэнэс Тавантолгойн” захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, мөн тус компанийн н.Отгонжарга, н. Нурлат, төмөр замтай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг, мөн тээвэртэй холбоотой, нүүрс гаргасан гэх асуудлаар шалгаж байна. Мөн  гаалийн ахлах байцаагч Эрдэнэбаяр, Доржжүгдэр нарыг шалгаж байна гэлээ. Тодруулбал,

  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компанийн н.Отгонжаргал, н.Нурлат
  • Төмөр замтай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, мөн компанитай холбоотой холбогдох албан тушаалын хүмүүс
  • Тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх зүйлтэй холбоотойгоор Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын Гашуунсухайт дахь төлөөлөгч, ажилтан н.Доржжүгдэр, мөн
  • Хил хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай нар юм.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ