728 x 90

Баярын өдрүүдэд 48 хүн амь насаа алджээ

Баярын өдрүүдэд 48 хүн амь насаа алджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цагдаагийн байгууллагаас шинэ оны баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Эдгээр амралтын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 30-наас 2024 оны нэгдүгээр сарын 02 хүртэл өдрүүдэд улсын хэмжээнд нийт 6036 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330 дуудлага, зам тээврийн ослын 2459 дуудлага иржээ. Эдгээр өдрүүдэд 48 хүн амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарчээ.

Мөн энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг мэндчилгээ үг хэлэх үеэр гэр бүлээрээ дунд хуруу гаргаж эсэргүүцсэн үйлдэл үзүүлсэн гэр бүлд хэрэг бүртгэл үүсч, торгуулийн арга хэмжээ авч, гурван хүнд хариуцлага тооцсон. Зарим хүнд арга хэмжээ авахгүйгээр пост, мэдээллээ устгахыг зөвлөсөн гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ