Цахим Хөгжил Харилцаа Холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нүүрсний сонсголоор яригдсан асуудлын талаар Төрийн ордонд мэдээлэл хийв.
Тэрбээр "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нүүрсний сонсгол болсон. Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Нүүрсний сонсгол их хүлээлттэй байсан.
УИХ-ын хянан шалгах, нийтийн сонсголын тухай хуулиар нүүрсний сонсголыг маш нарийн хуульчилж өгсөн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хянан шалгах түр хорооны даргаар ажиллах үеэрээ зарим нэг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа хийсэн. Энэ нь миний биетэй холбогдоно.
Нүүрсний сонсголын үеэр миний биеийг нэгэн тээврийн компанитай холбож, тодорхой ашиг сонирхолтой, бизнес хийдэг, гэмт хэрэг хамтарч хийсэн, ашиг хүртдэг гэсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн.
Нийтийн сонсголын үеэр хэд хэдэн ажил хийгдэх ёстой. Хянан шалгалтын хорооны чиг үүрэг нь аюултай болохыг харлаа. Гэрч гэх статустай этгээд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Харин гэрчид ямар нэгэн байдлаар хуурамч мэдээлэл тараахыг хориглох хуультай. Иймэрхүү эрх зүйн орчинд зохион байгуулагдах зохицуулалттай.
Шинжээчийн дүгнэлтээс өөрийнхөө жишээтэй холбож ярихад тээвэр хийдэг нэг компанитай нэгдмэл сонирхолтой гэж зарласан. Энэ сонсголын үеэр нотлох баримтууд танилцуулагдах ёстой байна. Тухайн тээврийн компани хэзээ ямар үйлдлээр хил нэвтэрсэн, үйл явц ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг танилцуулах ёстой байсан.
Нотлох баримт гэдэг бол хуулийн ойлголт. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх зэрэг үе шат нь нарийн хуульчлагдсан. Тэр нотлох баримт үнэн зөв эсэх талаар шинжээч ямар дүгнэлт гаргасан талаар танилцуулах сонсгол байсан.
Энэ сонсголын үндсэн чиг үүрэг нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах ёстой байсан. Тухайн төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниудын тээвэр, хэрхэн хэрхэн явж байгаа талаар бүрэн дүүрэн мэдээлэл авах эрхийг хангаснаар тэр эрх хэрэгжинэ.
Чухам ямар үндэслэлээр дүгнэлтэд хүрч байгааг харуулахгүйгээр олон нийтэд мэдээлэл өгснөөр иргэний мэдээлэл авах эрх нь зөрчигдөж байгаа юм. Тэр хэлэлцүүлгийн явцад хэн нэгэн хүний нэр дурдагдах, гэмт хэргийн болон зөрчлийн холбоотой мэтээр зарлах нь Үндсэн хуульд заасан эрхэд халдаж байгаа гэсэн үг. Төр өөрөө халдах чиг үүргээ хэрэгжүүлж байна.
Энэ сонсголын үеэр нэг том хохирогч гарсан нь компани байсан. Тэр сонсголын үеэр хулгайчдыг зарла гэж үүрэг өгөөгүй. Чухамдаа тухайн компанийн үйл ажиллагаанд ямар давуу болон сул тал байсныг ярьж цаашдаа явах байсан. Цаашдаа энэ компанитай ямар нэгэн этгээд хамтарч ажиллахад хулгайч гэж зарлагдах эрсдэл рүү явж орсон.
Ашигт малтмалын орлогоос төсвөө бүрдүүлж, ногдол ашгаа нэмэгдүүлэх гэсэн бизнесийн зорилго эрсдэлд орж байна. Сонсголын цаанаа учирч буй эрсдэл, сөрөг талуудыг харж, дүгнэлт хийх ёстой. Тэрбээр "Хяналт шалгалтын үеэр танилцуулагдсан нотлох баримтуудын үнэн зөвийг нягтлах үүрэг нь хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаярт байсан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх чиг үүргээ биелүүлээгүй. Энэ утгаараа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн" гэв.
0 сэтгэгдэлтэй