728 x 90

Төрөх эмнэлэг зорих замдаа амаржсан эмэгтэйн биеийн байдал сайн байна

Төрөх эмнэлэг зорих замдаа  амаржсан эмэгтэйн биеийн байдал сайн байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Төв шуудангийн баруун урд талын замд хөдөлгөөнд оролцож явсан автомашины жолооч нэгдүгээр эгнээнд гэнэт зогсож түгжрэл үүсгэсэн байна.
Ойр орчимд нь үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн ахлах ахлагч Т.Ганхуяг зохицуулахаар очиход дээрх автомашинд зорчиж явсан эмэгтэй замын хажууд амаржсан байсан тул яаралтай зохицуулалт хийжээ. Түргэн тусламжийн автомашин дуудан зам чөлөөлж, нэгдүгээр төрөх эмнэлэгт шуурхай хүргэж өгсөн байна.
Урьдчилсан байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн сайн  байгаа тухай мэдээллийг эмнэлгийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдээллээ. Энэ хэрэг амралтын өдөр гарсан юм. Төрөх гэж явсан эмэгтэй ийн замдаа төрсөн нь цахим орчинд олон хүн Улаанбаатар хотын халтиргаа гулгаа, түгжрэлийг шүүмжилэн буруутгасан юм. 0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ