728 x 90

Монголын Esport-ын тамирчдын олсон орлого дэлхийн топ 50-д багтлаа

Монголын Esport-ын тамирчдын олсон орлого  дэлхийн топ 50-д багтлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын Esport-ын тамирчид ашиг орлогоороо дэлхийн топ 50 улсын нэгт багтжээ. Энэ талаар “Esportsearnings” цахим хуудсанд мэдээлсэн байна. Монголын 286 цахим спортын тамирчин нийт 356 тэмцээн уралдаанаас 3,716,385.91 ам.долларын шагнал хүртжээ. Энэхүү мөнгөний 68.11 хувийг буюу 2,531,146.17 ам.долларыг зөвхөн “PUBG Mobile”-ийн тамирчид цуглуулсан байна. Харин хамгийн их ашиг орлого олсон тамирчнаар “PUBG Mobile”-ийн “Stalwart Esports” багийн тамирчин Г.Сүхбат /Action/ тодроод байгаа бөгөөд тэрээр нийт 294,173.80 ам.доллар буюу нэг тэрбум гаруй төгрөгийг шагнал болгон хүртжээ. 
Монголчуудын хамгийн их шагнал хүртсэн тэмцээний төрөл 
1.    Playerunknown’s battlegrounds mobile $2,531,146.17
2.    Counter-Strike: Global Offensive $735,650.46
3.    Dota 2: $330,645.78
4.    Counter-Strike 2: $35,100.00
5.    Mobile Legends: Bang Bang $35,237.60
6.    VALORANT: $31,388.79
7.    Call od Duty: Mobile: $13,750.00
8.    League od Legends: $6,000.00
9.    StarCraft II: $ 4,887.50
10.    Defense of the Ancients: $ 2,000.00

Хамгийн сүүлд зохиогдсон PUBG mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид 700 мянган ам.доллар буюу 2.4 тэрбум төгрөгийн шагнал хүртсэн бөгөөд энэ нь дээрх үзүүлэлтэд тодорхой нөлөө үзүүлжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ