Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч
Ч.Маралмаад хилийн хориг тавьсан талаар өмнө нь мэдээлж байв. Нийгмийг
бухимдуулсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
шилжүүлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26
дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин
хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой
осол гарсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн
прокурорын газраас яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр
гарахыг хязгаарлах санал ирүүлж, хилээр гарахыг хориглосон байдаг.