728 x 90

Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвт “МОЗО” маркийн автомашин гардууллаа

Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвт “МОЗО” маркийн автомашин гардууллаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвт  “Цалин цагаан 999” компанийн зүгээс “МОЗО” маркын автомашин өчигдөр гардуулжээ.

 Ц.Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан саяхан болж энэ үеэр түүнд автомашин гардуулахаа хэлж байв. Ц.Шийрэв нь бөхийн спортын олон төрөлд өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэн гаргасан гавьяатан ба сүмогийн их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, үндэсний бөхийн заан Д.Анар, Б.Серик нарын багш юм.

Мөн жүдо бөхөөр олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн нарын сайчууд “Парис-2024” зуны олимпын наадамд бэлтгэж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ