Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн жолооч осолд орсны улмаас биеийн байдал нь хүнд байжээ. Энэ мэдээллийн дагуу ОБЕГ-аас ар гэрийнхэнтэй нь өчигдөр холбогдож, ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас өнөө өглөө 08.30 цагт нисдэг тэрэг нисчээ.
Хоёр талын Нислэг долоон цаг гаруй үргэлжлэх тул өчигдөр нислэг үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзсэн тул нислэгийг өнөө өглөө хийхээр төлөвлөсөн байна.
Шадар сайд, Монгол Улс, Монголын төр нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг авран хамгаалахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно. Тийм ч учраас ийм яаралтай үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг 2022 онд байгуулсан.
Өнгөрсөн хугацаанд тус анги нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгөөд байгаа юм гэсэн байна.
0 сэтгэгдэлтэй