Осолд орсон жолооч Т.Гантулгыг нисдэг тэргээр Улаанбаатарт тээвэрлэн авчирч байна. Өмнөговь аймгийн Ханбогд суманд том тэрэг жолоодож яваад осолд орсон жолооч Т.Гантулга сумынхаа эмнэлэгт ухаангүй, духны яс нь бяцарсан байдалтай байсан. Улмаар түүний эхнэр тусламж хүссэнээр Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийн МТ1112 дугаартай нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 08:19 цагт хөөрсөн. Ингээд 12:37 цагт Өмнөговь аймгийн Ханбогд суманд бууж хөөрснөөр удахгүй ГССҮТ-д газардах гэж байна.