728 x 90

Г.Хажидмаа: Ногдол ашиг гэх 116 000 төгрөгөөр 2 кг ааруул авч хүрэхгүй, 580 мянган төгрөг иргэдэд өг хэмээн шаардлаа

Г.Хажидмаа: Ногдол ашиг гэх 116 000 төгрөгөөр 2 кг ааруул авч хүрэхгүй, 580 мянган төгрөг иргэдэд өг хэмээн шаардлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг шаардсан иргэд “нүцгэн” акц зохион байгуулж, мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.Г.Хажидмаа “Засгийн газар бидний шаардлагыг хүлээж авч, ногдол ашиг хуваарилах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь УИХ Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгохыг хүсэхгүй байна.

 

Монголын нийт хүн амын 75 хувь нэн ядуу болсон байхад УИХ ард түмэнд ямар ч ашиггүй шийдвэр гаргалаа. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд УИХ-д ороод 34 хувь алга болчихсон байна. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дахиад хөндөгдсөнгүй. Яагаад УИХ-ын гишүүд Монголын ард түмнийг баялагт нь эзэн байлгахын эсрэг хандаж байна вэ? Тиймээс Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохдоо Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгох амлалт өгсөн. УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн энэ амлалтын эсрэг шийдвэр гаргасан байна. Тиймээс Ерөнхийлөгчийг, монголчуудыг бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэв.

 Мөн  “БЭТ Ж.Ганбат 2022 оны ногдол ашигт 116 000 төгрөг өгнө гэнэ. Энэ мөнгөөр юу авах вэ? 2 кг ааруул ч авч хүрэхгүй. Засгийн газар оны өмнө 580 000 төгрөг тараах боломжтой гэж ярьсан" гээд Цагаан сарын өмнө ард түмэнд 580 000 төгрөг өгөхийг шаардлаа. 

 Засгийн газрын тогтоолын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 34 хувийг ард түмэнд эзэмшүүлбэл нэг иргэнд 1280 ширхэг хувьцаа оногдох ёстой. Одоо Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 15.34 хувийг монголчууд эзэмшиж байна. Үүн дээр шинээр төрсөн хүүхдүүдийг нэмэхээр 23 хувь болно. 34 хувийн үлдэгдэл 11 хувь ямар хүмүүст ногдож байна вэ. Хятадуудад өгөх үү гэж хардаж байгаагаа илэрхийллээ. 

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Таны нэр * 66.181.161.126
    8 сарын өмнө

    Huwtsaagaa awmaar bn tsagaan saraas omno

Шинэ мэдээ