728 x 90

Эцэг эх нь тодорхойгүй охин түр хамгаалах байранд 6 сар амьдарч байна

Эцэг эх нь тодорхойгүй охин түр хамгаалах байранд 6 сар амьдарч байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Хүүхдийг түр хамгаалах байранд арав гаруй хүүхэд байна. Энэ байранд  эцэг эхдээ зодуулж хүчирхийлүүлдэг, төөрсөн хүүхдүүд ирдэг аж. Хүүхдийг түр хамгаалуулах байранд хамгийн удаан байгаа нь  зургаан сар болж буй юм. Тэрбээр  2023 оны  наймдугаар  сард төөрсөн гэх шалтгаанаар анх иржээ. Хүүхдийн гадаад байдлаас анзаарвал хүчирхийлэлд өртөж байсан ээж аавдаа зодуулдаг байсан болов уу гэмээр байжээ. Харин энд ирээд охин  тухайн орчиндоо дасан зохицож байгааг тус хамгаалах байрныхан ярьж байв.   Тухайн хүүхэд  хэлэмгий, сэргэлэн ч "Ээж аавынхаа нэрийг санахгүй байна" гэдэг бөгөөд "Ээж аав нь ирвэл гэртээ очих уу" гэхэд "Би явахгүй" хэмээн хариулах аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ