Налайх дүүргийн долдугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин авто замын нүхэн гарцны тулгуур багана мөргөжээ. Нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 22:47 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход Улаанбаатараас Сүхбаатар аймгийн чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Истана” загварын бага оврын ачааны автомашин нүхэн гарцны тулгуур мөргөж тухайн автомашины жолооч Э /46 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлж өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
0 сэтгэгдэлтэй